✅️Азийн хөгжлийн банкны "Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн баг Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 'Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа.
✅Агаарын бохирдлыг бууруулахад зам тээвэр, үйлдвэрлэл аж ахуй, эрчим хүчний байгууллага, яндан зуух бүхий гэр хорооллын бүсэд ямар ямар үйл ажиллагааг ойрын болон дунд, урт хугацаанд хэрхэн зохион байгуулах, түүнд шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлох, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн оролцоог тэгш хангах, уялдаа зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ.
✅️ Цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдах, мөн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээ, төслийн санхүүжилтийг тодорхой болгох эхлэл ийнхүү тавигдаж хамтын ажиллагаа бэхжиж байна .
✅️ Түүнчлэн БОАЖ сайд, ОББҮХ -ны даргын тушаалын хавсралт төлөвлөгөөнд тусгагдсан ажил, агаарын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулахтай холбоотой өгсөн үүрэг чиглэлд уялдуулах асуудлыг энэ удаагийн уулзалтад онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна