The Mongolz "Esports World Cup 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлнө

Админ
2024/04/20

  • Esports World Cup 2024-ын Азийн урьдчилсан шатны тэмцээн боллоо
  • Ази тивийг төлөөлөн Монголын The Mongolz баг дэлхийн аваргад оролцохоор болов

Саудын Арабын хөрөнгө оруулалттай "Esports World Cup Foundation" сангаас э-спортын хамгийн том байгууллагуудын нэг ESL (Electronic Sports League)-тэй хамтран CS2 (Counter Strike 2)-ын "Esports World Cup 2024" тэмцээнийг энэ жил зохион байгуулна.

Дэлхийн шилдэг 15 баг оролцох тэмцээний Азийн урьдчилсан шат онлайнаар боллоо. Урьдчилсан шатнаас Монголын "The Mongolz" баг Хятадын "Rare Atom" багийг 2-1 (Ancient 13-5, Mirage 16-19, Inferno 16-12) харьцаагаар хожиж эрхээ авав.


Азийн урьдчилсан шатанд дөрвөн баг тоглосноос The Mongolz, Хятадын "Lynn Vision" багууд урилгаар тоглосон. Харин Хятадын Rare Atom, "TYLOO" багууд нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авч тоглосон юм.

The Mongolz-ын хувьд эхний шатанд Rare Atom-ыг 2-1 (Ancient 8-13, Mirage 13-11, Inferno 16-12) харьцаагаар, хагас шигшээд TYLOO-г 2-0 (Nuke 13-0, Mirage 22-18) харьцаагаар хожин финалд шалгарсан.

1 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup 2024 тэмцээнд "IEM Katowice 2024" тэмцээний аварга Оросын "Team Spirit", "Copenhagen Major 2024" тэмцээний аварга "Natus Vincere" болон ESL-ын чансаагаар тэргүүлэгч "FaZe Clan", "Complexity Gaming", "FURIA Esports", "G2 Esports", "Team Vitality", "MOUZ", "Virtus.pro" багууд уригдаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна