“Meta” санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааных нь ханш 19 хувиар буурлаа

Админ
2024/05/01

Сөрөг хүлээлтүүд технологийн бусад компаниудын хувьцаанд мөн нөлөөлж байна

АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй томоохон компаниуд энэ долоо хоногт санхүүгийн тайлангаа танилцуулж байна. “Facebook”-ийн толгой компани “Meta” тайлангаа танилцуулсны дараа хувьцаа нь огцом буурлаа. Тус компанийн борлуулалт улирлын дүнгээр тооцоолсноос тааруу гарснаар хувьцаа нь 19 хувиар буурав.

“Meta”-ийн хувьд хиймэл оюуныг үйл ажиллагаандаа ашиглах хэдий ч одоогоор энэ технологийн үр өгөөжийг хамгийн их хүртэх компани биш гэж харагдаж байна хэмээн “Cresset Wealth Advisors”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Жак Аблин дүгнэсэн.

Энэ мэт сөрөг хүлээлтүүд нь хиймэл оюуны тооцооллын чиглэлд хийгдсэн зарцуулалтаас хамгийн их өгөөж хүртсэн “Nvidia”-ийн хувьцаанд хүртэл нөлөөлсөн. Тус компанийн хувьцаа сүүлд 2 хувиар унаад байгаа юм. Бусад чип үйлдвэрлэгчид болох “Micron Technology”, “Advanced Micro Devices” компаниудын хувьцаа мөн унажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна