Citigroup: Алтны үнэ ирэх 12 сарын хугацаанд унц нь $3000 хүрэх төлөвтэй байна

Админ
Өчигдөр 16 цаг 10 минут

Өнгөрсөн долоо хоногийн эхээр алтны үнэ дахин дээд түвшинд хүрсний дараа олон улсын санхүүгийн менежерүүд үнийн өсөлтийн таамгаа сүүлийн дөрвөн  жил гаруй хугацааны дээд түвшинд хүргэж, нэмэгдүүлээд байна.

АНУ-ын Засгийн газрын мэдээллээс харахад хедж сангууд болон бусад томоохон шинжээчид тавдугаар сарын 21-нээр эцэслэсэн долоо хоногт “Comex” дахь урт хугацааны хэлцлийн тоог нэмэгдүүлсэн байна. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

“Citigroup”-ийн Түүхий эдийн судалгааны газрын тэргүүн Макс Лэйтон “Алтны үнэ ирэх 12 сарын хугацаанд  унц нь 3000 ам.доллар хүрэх төлөвтэй байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр  үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй БНХАУ-ын талаас алтны эрэлт хамгийн их байгааг онцолж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна