Путин барууны орнуудыг зэвсгээ Украинд ашиглуулахгүй байхыг анхааруулав

Админ
2024/05/29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин Оросын газар нутаг руу дайрахад барууны орнуудыг зэвсгээ ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.

Тодруулбал тэрбээр “НАТО-ийн гишүүн орнууд Украинд зэвсгээ ашиглуулах нь галаар наадаж буйгаас ялгаагүй бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний мөргөлдөөнийг өдөөх эрсдэлтэй” гэсэн байна.

Хоёр жилийн өмнө Орос-Украины дайн эхэлснээс хойш Путин дайнд барууны орнууд оролцох нь илүү өргөн цар хүрээний мөргөлдөөнийг өдөөх эрсдэлтэйг сануулсаар буй.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Украин ОХУ руу довтлоход НАТО-ийн гишүүн орнууд зэвсгээр туслах ёстой гэдгийг хэлсэн. Үүнтэй зарим гишүүн орнууд санал нэгдэж байгаа ч АНУ эсэргүүцсэн юм.

Украины нутаг дэвсгэрийн 18 хувь орчмыг захирдаг ОХУ сүүлийн өдрүүдэд Харьков муж орчимд шинэ фронт нээгээд байгаа нь барууны орнуудыг Украиныг зэвсгийн тусламжаар хангахад хүргэсэн. 

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна