Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна

Админ
2024/06/04

Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна хэмээн Соёлын яамнаас мэдээлжээ. 

Тус музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй.

Тэгвэл энэ удаад Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна.

  

Засгийн газраас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд сэргээн засварлалтын ажил наймдугаар сард дуусах аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна