"Богд уулын арын замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 10-ныг хүртэл хаасан"

Админ
2024/06/07

"Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд уулын арын буюу ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг өчигдөр орой хаасан. Иймд иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу" гэж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Ирэх Даваа гараг буюу зургаадугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл тус замд асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм байна. 

Энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замыг засах бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 7, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг, Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт хоёр байршлын замыг засах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна