Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн зөвлөгөө өгөх шаардлагатай байна гэв

Админ
2024/06/18

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Ган МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин, Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тэргүүтэй МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг Бээжин хотноо (2024.06.17) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд 1960 он буюу МҮХАҮТ байгуулагдсан цагаас хойш найрсаг, хамтын ажиллагаатай байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр ложистик болон боловсролын салбарын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр санал солилцлоо. Түүнчлэн Хятадын Худалдааг дэмжих хороо, МҮХАҮТ-тай хамтран “Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн зөвлөгөө үйлчилгээ өгөх хуулийн хэлтэс байгуулах хэрэгцээ шаардлага байна” гэдэг дээр санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Хятадын Худалдааг дэмжих хорооноос 2024 оны 11 сард зохион байгуулах “Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ экспо”-д Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урилаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна