Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 12 дугаар сарын 24-нд энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 373,953,007 төгрөгийн үнийн дүн бүхий 785,840 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 28 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Тодруулбал, “Цагаантолгой” (TSA +14.98 хувь), “Мандал говь импэкс” (MNG +14.97 хувь), “Хар тарвагатай” (TVT +14.95 хувь) зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мик холдинг” (MIK -14.74 хувь), “Гермес центр” (HRM -4.33 хувь), “Говь” (GOV -4.27 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Мөн өдөр үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 161,230 ширхэг нэгж эрхийг 173,016,068 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 7,453 ширхэг үнэт цаас 605,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 407 ширхэг үнэт цаас 40,696,030 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 291,832 ширхэг үнэт цаас 896,091,215 төгрөгөөр тус тус арилжсан байна.
Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс 0.51 хувиар өсөж, 50,631.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,808,935,344,180 төгрөг боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна