Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд 1000 төгрөг төлж зорчих зохицуулалт өчигдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан ч хойшлууллаа.
Тодруулбал, программ хөгжүүлэх ажил удааширсан тул түр хугацаагаар хойшлуулж байгааг албаныхан мэдээлэв. Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал ярихдаа “Улаанбаатар смарт” компанийн төлөөлөлтэй хуралдаж, удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө. Одоо зорчигчид 500 төгрөгөөр зорчиж байгаа бөгөөд хэрэглэж буй хоёр төхөөрөмжийнх нь нэг 1000 төгрөгөөр зорчиход бэлэн болсон” гэв.
Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Энэ зохицуулалт оюутнуудад ч хамаатай. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна