Нийслэлээс төрсөн хосууд хуримлалаа

Админ
2025/04/16

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Гэрлэх ёслолын ордон хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хосын “Хотоос төрсөн хос” гэрлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  

Хосуудын хамгийн ахмад нь 30 жил ханилж Сувдан хуримаа хийж байгаа ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч 53 настай Б.Батжаргал, машинч 50 настай З.Амаржаргал юм. Тэд эмнэлэгт танилцаж байсан бөгөөд одоо дөрвөн хүүхэдтэй удахгүй “Эхийн алдар” одонгоо авах хосууд юм.

Хамгийн залуу нь Баянгол эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч хосууд болох Б.Өсөхбаяр, Н.Цэндзэсэнжав нар байлаа. Гал голомтоо бадрааж, Монгол Улсдаа өрх бүл нэмж байгаа нийт хосууддаа аз жаргал хүсье.

Хаврын дунд сарын шинийн 18-ны энэ өдөр нийслэлийн харьяа байгууллагуудаас долоон хос гэрлэлтээ бүртгүүлсний нэг нь НОБГ-ын ахлах Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Г.Тэмүүл, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Алимаа нар юм. 

Харин энэ өдөр хуримаа хийсэн долоон хосын хамгийн залуу нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч 23 настай Б.Өсөхбаяр, 24 настай Н.Цэндзэсэнжав нар байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна