НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.
Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад дараах гарын авлага ном, нугалбарыг тараан, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тодруулбал,
Мөн хүүхэд залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны үзэл санааг харуулсан зургийг сонгуулж, нүүрэн дээр зураг зурсан. Түүнчлэн иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна