Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тамга хүлээлгэн өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт ерөөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүслээ. Мөн “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна