Жүжигчин Chadwick Boseman 4 жилийн турш тэмцсэн бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас 43 насандаа таалал төгсчээ

Админ
2020/08/29

Холливүүдийн нэрт жүжигчин Chadwick Boseman 43 насандаа таалал төгслөө. Тэрээр бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бөгөөд 2016 онд түүний хорт хавдар 3-р үерүү шилжсэнээр 4-р үерүү хүрэхгүйн төлөө сүүлийн 4 жил тэмцсэн байжээ. Нас барахдаа гэртээ өөрийн эхнэр, төрөл төрөгсдийнхөө хажууд байжээ. Боузман анх 2013 онд гарсан, бодит амьдралаас сэдэвлэсэн "42", 2014 онд гарсан "Get on Up" кинонд тоглож олны танил болсон юм. Түүний хувьд Marshall, Da 5 blood, August Wilson's Ma Rainey's Black Bottom, 21 Bridge гэх мэт олон кинонд дүр бүтээсэн бөгөөд үзэгчдийн дурсамжид хамгийн тодоор үлдсэн дүр нь Marvel-н цувралуудын нэг "Black Panther" киноны хаан T'Challa-н дүр билээ.
Хаан T'Challa-н дүр нь Oscar-н наадамд шилдэг зургийн номинацад шалгарсан анхны супер баатрын дүр аж. Тэрээр мөн Marvel-н цувралууд болох "Captain America: Civil War", "Avengers: Infinity War", "Avengers: Endgame" кинонуудад тоглосон  юм. https://twitter.com/chadwickboseman/status/1299530165463199747


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна