Гурван найзуудын багын мөрөөдөл

Админ
2020/09/01

-Гурван үзэсгэлэнт бүсгүйд энэ өдрийн мэнд хүргэе. Зав гаргаж уулзсанд баярлалаа. -Танай хамт олонд ч баярлалаа. -Хэзээнээс NISA-гэх клуб нээхээр болсон бэ? -Бид 3 хар багын найзууд. Бага байхын л гурвуулаа нийлж клубтэй болно гэж байнга ярьдаг байсан. Мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй хөдөлмөрлөсний эцэст клуб маань  9 сарын 1-ээс үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болоод байна. Одоо ингээд ярьсан бүр сэтгэл догдлоод нулимс гарах нь хэхэ -Яагаад  NISA-гэх нэрийг өгөхөөр болсон бэ? Sanskrit хэлээр Dream буюу мөрөөдөл гэсэн утгатай үг л дээ. NISA клуб маань бид гурвын хүсэл мөрөөдлөөс үүдэлтэй клуб болохоор ингэж нэрлэсэн байгаа. -NISA клубийн гишүүдийн ур чадварыг тус тус танилцуулбал? -Д.Тунгалаг: Би багаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Одоогоор 20 жил тасралтгүй нугарсан сүүлийн 5жил бол багшилж байгаа. Уран нугаралт бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. -А.Уранбилэг: Багын л урлагт хайртай хүүхэд  байсан. 20 жилийн турш Уран нугаралтаар хичээллэсэн харин сүүлийн жилүүдэд иогаар хичээллэх болсон. Одоогоор олон улсад эрхтэйгээр багшилж байна. -У.АнужинУДБЭТ-д 2008 оноос хойш балетийн төрлөөр бүжиглэж байгаа. Давхар багш дасгалжуулагч хийж байгаа. -Тэгэхээр та гурав тус тусынхаа балет, иога , уран нугаралт гэсэн хамтарсан цогц бүжгийн клуб нээж байгаа гэсэн үг үү? -Тиймээ тус тусынхаа чадвараар олон хүүхэд залууст идэвхтэй амьдрах, эрүүл саруул байлгах , амьдралд нь өнгө нэмэх зорилгоор нээсэн байгаа. -Танай клуб-ийн мэдээлэл үнэ ханш, хөтөлбөрийн талаар мэдээлэл авъя гэвэл хэрхэн яаж авах вэ? хүмүүст сонирхуулбал -Аан за NISA studio гээд манай Facebook хаяг маань байгаа эндээс дэлгэрэнгүй бүх мэдээллийг авах боломжтой. -Сүүлийн асуулт. Та гурвын хамтын зорилго бүжгийн клуб нээх болсон шалтгаан юу вэ? -Бид гурав өөр өөрсдийнхөө ур чадвараар гурван өөр чиглэлээр дагнаж амжилттай ажиллаж байгаа NISA гэх клубийн дор нэгдэн хүсэл мөрөөдлөө биелүүлж дэлхийд танигдсан бүжгийн клуб болох зорилготой байгаа хэхэ. Мөн YAZGUUR.MN-ы  хамт олон залуу үеийнхнийгээ дэмжин бидний хүсэл мөрөөдлийг бусдад түгээж байгаад маш их баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье. -Та гуравт ч гэсэн баярлалаа. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна