731 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Админ
2020/08/30

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудыг зарлалаа. Наймдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:
  • Наймдугаар сайрын 9-нд УБ-Франкфуртийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 91
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5
  • Сувиллын ажиглалтад байгаа 4
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 30
  • Дорноговь аймгийн Хангимандалын боомтоор ирсэн авто тээврийн 13 жолооч
  • Алтанбулаг боомтоор ирсэн 17 жолооч
  • Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 23 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт 301 тохиолдлоос 291 нь эмчлэгдсэн буюу  96.6% нь эдгэсэн.  Одоогийн байдлаар 
  • сувиллын ажиглалтад 25 
  • гэрийн ажиглалтад 40
  • ажиглалт тандалтын хугацаа дууссан 226 хүн байна.
  • ХӨСҮТ-ийн клиникт 10 хүн коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаагаас  нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. 
Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна