Одоогийн Шадар сайд Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ЖДҮХС-аас их хэмжээний мөнгөн дүнтэй хоёр ч зээлийг давуу байдлаа ашиглан гаргуулан авсан байдаг. Тухайлбал тэрээр “Эпато анарваан” компаниараа 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авсан болох нь баримтаар нотлогдож, түүнд итгэж төрийн түшээ болгосон сонгогчдынхоо голыг харлуулж байв.
ЖДҮХС-аас хоёр тэрбумын зээл авсан компаниудаа "МИНИЙХ БИШ" хэмээн мэлзсэн нь..
Энэ тухай дуулиан ид дэгдэж эхэлхэд Я.Содбаатар “Эпата анарваан” компанийг манай гэр бүлийн хүн найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн ердөө л 25 хувийн хувьцааг эзэмшдэг. Ийм зээл авсныг нь мэдээгүй” хэмээн мэлзэж байсан удаатай.
Гэвч тэр худал хэлсэн. Учир нь тэрээр амаржсан эх, нярай хүүхдийн сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг элит зэрэглэлийн “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийг тус тус 100 хувь эзэмшдэг гэсэн мэдүүлгийг 2017 онд АТГ-т гаргаж өгсөн нь өдгөө баримт болон үлджээ. Янгугийн Содбаатар ард түмний боломжоос хумсалсанаа хуурмаг үгээр ийнхүү нуух гэж оролдон монголчуудыг басамжилсан юм.
Я.Содбаатар ямба эдлэж бусад нь ял эдлэв
Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нэгэнтээ, Я.Содбаатар тэргүүтэй ЖДҮ-чдэд хандан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Энэ улс хуультай шүү” хэмээн Улсын Их Хурлын чуулганы танхимд сануулж байв.
https://www.facebook.com/Urantogtokh/videos/123008055693389
Эрхэм прокурор асны хэлсэнчлэн өдгөө ЖДҮ-д холбогдсон улстөрчдийн зарим нь шүүхээс ял сонсон 461-р анги руу ачигдаж байна. Харин Я.Содбаатар мэтийн ЖДҮ-чид Шадар сайдын албан тушаалаар шагнуулж ял сонсох нь бүү хэл ямба эдлэж дээшээ дэвшив. Эндээс харахад Монголд хууль хоёр янзаар үйлчилдэг болох нь ойлгогдож байна.
Я.Содбаатарын төрсөн дүү Я.Содсоёмбо ЖДҮХС-ээс мөнгөн тусламж гаргуулан авчээ
ЖДҮ-ээс 2 тэрбум төгрөгийн зээл авсан Я.Содбаатарын хүсэл ингээд ханасангүй. Тэрээр тухайн үеийн ЖДҮХСанд өөрийн төрсөн дүү Янгуг овогтой Содсоёмбыг төслийн мэргэжилтнээр шургуулаад амжжээ. Улмаар Я.Содсоёмбо 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр амаржиж хүүтэй болсон тул тус сангийн захирал С.Төгсбилэг Мөнгөн тусламж олгох тухай тушаал гаргаж 750.000 төгрөгийн мөнгөн тусламжийг ЖДҮ сангаас гаргуулан өгсөн баримт өдгөө ил болж байна.
Уг нь бол улсаасаа илүү баяжсан Я.Содбаатар мэтийн гэр бүл, ах дүүс, амраг саданд ЖДҮ-ийн энэ мэт өчүүхэн мөнгө хэрэггүй байлтай. Гэсэн ч Я.Содбаатарынхан улсын мөнгөнөөс их, бага гэлтгүй идэж, мөлжиж л байвал санаа нь амардаг улс бололтой.
Нэгэн зүйлийг сануулахад, Я.Содбаатарын хоёр компанид хоёр тэрбумын зээл, төрсөн дүү Я.Содсоёмбод нь 750.000 төгрөгийн мөнгөн тусламж олгосон ЖДҮХС-ын захирал С.Төгсбилэг өдгөө ялаа эдлэж, шоронд хоригдож байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл бичигдээгүй байна