9-Р САРЫН 1НЫ ӨДӨР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВОЛОВСРОЛЫН 147 ДУГААР СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС:
Сургуулийн захирал Цэвэлмаагаас мэдээлэл авлаа.
Сэтгүүлч: Хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Танай сургуулийн талаар?
Захирал: 147-р сургууль нь одоогоос 150 гаруй жилийн тэртээ Их жанжны мэндэлсэн Амгаланбаатар /наймаа хот/ хотын туурин дээр байгуулагдаж байгаа БЗД-ийн 12-р хорооны ерөнхий боловсролын анхны бүрэн дунд сургууль юм.
20000м2 талбай бүхий эдэлбэр газрын 4374,65м2 талбай дээр сургуулийн 4давхар барилга 2020-2021оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо.
Сургуулийн суралцагчдын хамрах хүрээний хувьд 12-р хорооны бүх хэсэг боломжтой болж байгаа юм.
12-р хороонд анх 1930 онд 8-р бага сургууль байгуулагдаж байсан ба 2000аад оны үед Амгалан цогцолбор сургуулийн харьяа болж тус хороо сургуульгүй байсаар өнөөг хүрчээ. Энэ хугацаанд нийт суралцагчдын 50 орчим хувь нь Амгалан цогцолбор сургуульд 30 орчим хувь нь Баянзүрх цогцолбор сургуульд, үлдсэн 20 орчим хувь нь 14. 44, 92, 142, 53 зэрэг сургуульд суралцаж байв.
Сэтгүүлч: Коронавирусын үед ямар аргаар ажиллах вэ?
Захирал: 1135 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн. Одоогоор 7хоногийн 3н өдөр 30 танхимд, 49 бүлэгт /бага анги 30, ахлах болон дунд анги нийлээд 19/, 2 ээлжээр нэг ангид дунджаар 30 хүүхэдтэй байхаар төлөвлөж сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаар бэлдлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна