Вокзалын урд тойрогт нийтийн тээврийн троллейбус шатжээ

Админ
2020/09/03

Баянгол дүүргийн 2-р хороонд том оврын троллейбус шатаж, гал гарчээ. Одоогоор хэргийн газарт холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тус троллейбусонд олон тооны зорчигчид сууж явсан бөгөөд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гараагүй байна. Троллейбусны  жолооч Ш.Занданбал “Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй. Цахилгааны асуудлаас болж гарсан юм шиг байна. Энэ троллейбус 2021 онд ашиглалтаас гарах тээврийн хэрэгсэл байсан” хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна