Дуэйн Жонсон болон түүний гэр бүлийнхэн COVID-19 халдвар авжээ

Админ
2020/09/04

Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин Дуэйн Жонсон Лхагва гарагт өөрийн эхнэр Лаурен болон хоёр охин Тиана, Жасмин нарын хамт COVID-19 халдвар авсан болох нь батлагдсан талаар хуваалцсан байна. "Шинжилгээний үр дүн нь зөвхөн минийх эерэг гараасай гэж хүсч байсан ч манай гэр бүлийнхэн бүгд эерэг байсан. Тиймээс энэ нь маш хүнд цохилт болсон" гэж тэр хэлэв. Жонсон гэр бүлийнхэн нь вирусын халдвар авсан гэдгээ мэдээгүй байсан ба тэдний маш ойр дотны найз нөхдөөс халдвар авснаа илчилж, "Тэд манай гэр бүлд халдвар тараахад хүргэсэнд тэд маш ихээр шаналж байна" гэж хэлжээ. Дуэйн Жонсон хэлэхдээ охид нь зөвхөн хоолойны өвчинтэй байсан бол түүний болон Лаурены коронавирусын талаар хийсэн туршлага нь арай өөр байсан гэж хэлээд тэдний зовлонг илүү нарийвчлан тайлбарлахгүйгээр "бүдүүлэг явуулга" гэж тодорхойлов. Нөгөө талаар Жонсон дархлаагаа сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн сайн хийж, гэртээ хүмүүс урихдаа болгоомжтой хандан, амны хаалт тогтмол зүүхийг инстаграмын дагагчдадаа уриалжээ. https://www.instagram.com/p/CEppiNRlpvs/  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна