Цахим спорт Долоо хоногийн тойм

Админ
2020/09/04

Монголын цахим спорт
WDNMD Азийн тэмцээнд манай улсын D13 esports баг дээд хүснэгтэд Lynn Vision багийг хожсоноор дээд хүснэгтийн аваргын төлөө 9.1-нд BTRG багтай тоглохоор боллоо. Харин Tiger баг BTRG-д хожигдсоноор доод хүснэгт рүү орж, 8.31-нд Tyloo багтай тоглохоор боллоо. Цар тахлын улмаас 2020.01.25-аас эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон цахим тоглоомын төвүүдийн эздүүд, Электрон Хөгжлийн Холбооны зүгээс хэвлэлийн бага хурал хийж, цахим тоглоомын төвүүдийг нээх шаардлага тавьсаны дагуу Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэр гаргалаа. Харин одоогийн байдлаар дээрхи шаардлагуудыг хангасан The Lof  цахим тоглоомын төвийн 4 салбар, Hype gaming lounge  зөвхөн 16-аас дээш насныханд, цагийн хязгаарлалттайгаар үйлчилж эхэллээ. Монголын Электрон Спортын Холбооны (MESA) шинэ улиралын тоглолтоо зарлах болсоноо мэдэгдлээ. 2019 онд хагас жилийн турш CS:GO төрлөөр MESA цуврал тэмцээнүүдийг зарлаж, үндэсний аварга лиг тодруулах тэмцээн, цахим спортын баярыг амжилттай зохиосон энэ байгууллагын дараагийн тэмцээн нь Dota 2 төрлөөр байх болно гэдгээ энэ оны эхээр зарлаж байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Гэхдээ Холбооныхон зүгээр суулгүй FIFA20 тэмцээнийг Монголын Хөл Бөмбөгийн Холбоотой хамтран on line-аар зохиосон. dgamers байгууллага DWDL тэмцээний хүрээнд  иммортал цолтой тамирчдын лигийг зохиож  [TIG]; Primal; Inno Gaming Wolves; Error гэсэн 4 баг орсоноос  Team Error баг түрүүлжээ. Хамтын ажиллагаа Австралийн сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин Ben Simmons хүүхэд байхдаа Call of Duty тоглож өссөн тэрээр өөрийн хамгийн дуртай байгууллага FaZe Clan-д хөрөнгө оруулалт хийхээр боллоо. 2 сая долларын үнэлгээтэй FaZe Clan ийнхүү Celebreties Investment төслөө эхлүүлж байна. Хөгжмийн Spotify суваг Riot Games-тэй хамтран 2020 оны League of Legends тоглоомын 3 үндсэн тэмцээний үеэр хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр подкаст, stream-ийн дундуур явуулах хөгжмийн нэгдсэн санг бий болгох юм байна. 2018 онд Overwatch лигийн тоглолтын үеэр бас ингэж хамтран ажиллаж байсан. Gen.G 10 жилийн туршид хэрэгжүүлэх 1 сая долларын сантай, үндэсний цөөнх, эмэгтэй тамирчид, бага орлоготой тамирчид, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, цахим спортын тамирчдын дараагийн үеийг бэлдэх 10 жилийн хөтөлбөр боловсруулж энэ хөтөлбөрийн хүрээнд 10 оюутанд тэтгэлэг олгох юм байна. Цахим спортын старт компаниуд хөрөнгө оруулалт хийдэг BITCRAFT видео тоглоом, цахим спортод 165 сая долларын хөрөнгийг босгожээ. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Capital One Twitch сувгийн шинэ хөтөлбөр SUBtember-ийг ивээн тэтгэхээр боллоо. 9-р сарын туршид шинээр stream хийх хүмүүсд зориулж захиалгын хураамжийг 20-30 хувь буруулж, 3;6 сараар захиалга хийж байгаа тохиолдолд илүү их хямдрал зарлаж байна. Ингэснээр streamer-үүдийг дэмжиж байгаа том алхам гэж үзэж байна. Дуу бичлэгийн уран бүтээлч Post Malone Envy Gaming esports байгууллагын хувьцааны тодорхойгүй хувийг авлаа. Post Malone нь мөн өөрийн Twitch сувгийг хөтөлж,  HyperX брэндийг сурталчилдаг. Chaos цахим спортын байгууллага рэп дуучин Logik, Pusha-T нар энэ байгууллагын хамтран эзэмшигч гэдгийг 2 жилийн дараа зарлалаа. Мөн цаашид олон олон гэнэтийн бэлэг задалж, шинэ хамтын ажиллагаагаа зарлах нь. Испанийн хөлбөмбөгийн клуб "Барселона" нь Хятадын үндэстэн дамнасан видео тоглоомын технологийн хамгийн том гэгдэх Tencent-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Tencent Esports-ийн ерөнхий менежер, Tencent Games-ийн дэд ерөнхийлөгч Марс Хоу нь Tencent Global Esports Summit дээр  Razer, ASUS, SKG, хувцасны брэнд Kappa, Канадын сүлжээ хоолны ресторан Тим Хортонс зэрэг 5 брэндтэй хамтран ажиллах болсоноо зарласан байна. Та бидний сайн мэдэх цахим спортын Team SoloMid цахим спортын шатрын төрөлд орж Их Мастер Hikaru Nakamura-тэй хамтран ажиллахаар боллоо. Уралдаан, тэмцээнүүд ESL ONE COLOGNE 2020 тэмцээний дүн гарлаа. Цар тахлын улмаас тэмцээний платформ өөрчлөлт орсон ESL One Cologne тэмцээний 4 бүсийн шалгаруулалт явагдаж дууслаа. Азийн бүсээс   TYLOO - $10,000;  Далайн бүсээс  Renegades - $10,000; Хойд Америкийн бүсээс Evil Geniuses - $65,000; Европын бүсээс  Heroic - $150,000 шалгарчээ. Intel NSE-ийн Британийн их сургуулийн спортын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болжээ. Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүсийн залуу тамирчдад зориулсан CSGO төрлийн Predator League тэмцээнийг ESL+ Acer брэнд хамтран зохиохоор боллоо. Бүс бүр өөрийн тэмцээнээ online явуулж, мэргэжлийн дасгалжуулагч нарыг урин, залуу тоглогчдод хичээл заана.   Шинэ технологи Цахим тоглоомын Doctor Battles шинэ платформ 9-р сард нээлтээ хийнэ. Энэ платформ нь төлбөртэй болон сарын хураамжгүй гишүүнчлэлтэй байж, энэ платформ дээр тоглож байгаа тоглогчдын ур чадвараар нь зэрэглэж, ижил түвшний тоглогчидтой дэлхийн аль ч өнцгөөс холбож өгөх юм байна. Бүтэн жилийн хугацаанд туршилтанд байсан beta-гаа танилцуулж YouTube суваг дээр нэвтрүүлгээ хийж эхлэнэ. Тоглоомууд 2019 оны зун E3 дээр Mediatonic өөрийн хийсэн Fall Guys тоглоомоо танилцуулж, энэ оны  8.4-нд компьютер, PS4 консол дээр гарсан нь  тун удалгүй Twitch платформ дээр тэргүүлж эхэллээ Баг, тамирчдын хөдөлгөөн Хятад улсын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн Guangzhou багийн эзэн Nenking групп Overwatch тоглоомын багийнхаа дэргэд Academy баг байгуулж байгаагаа зарлалаа. Ингэснээр залуу тоглогчдод илүү анхаарч, тэднийг сургах, боловсрол олгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж зарлалаа. Орос улсын VP.Prodigy багийн “epileptick1d” Егор Григоренко 11000 MMR оноотой болжээ. Тэрээр 18 настай. Хятад улсын Invictus Gaming багийн тамирчин “EMO” Zhou Yi 19 насандаа 10000 MMR оноотой боллоо. Орос улсын Dota 2 төрлийн мэргэжлийн тамирчин “gpk” Данил Скутин 19 насандаа 11020 MMR оноотой болжээ. Тэр дөнгөж сая энэ оны 5.15-нд 10000MMR оноотой болж байсан. CS:GO төрлийн mousesports багийн AWPer  Özgür "⁠woxic⁠" Eker-ыг багийн сэлгээний бүрэлдэхүүнрүү шилжүүллээ. Багийн зүгээс хэлэхдээ сүүлийн үеийн тааруу амжилттай холбоотой гэсэн байна. mousesports: ChrisJ ropz karrigan (IGL) frozen Bymas Rejin (C) Özgür "⁠woxic⁠" Eker (bench) DOTA2 төрлийн Team Aster шинэ бүрэлдэхүүнээ зарлалаа. Багаас core тоглогчид болох Sccc, ChYuan нар багийн ахлагч Fade-ын хамтаар гарч байна. Тэднийг орлохоор Royal Never Give Up багийн core хослол Monet, 白学家 нар багт нэгдэж байгаа бол 4-р байрлал дээр EHOME, Keen Gaming багуудад тоглож явсан 天命 буюу ytfx нэгдэж байна. Team Aster: 1.  Monet 2.  白学家 3.  Xxs 4.  yfx 5.  BoBoKa (C) C.  LaNm Sccc болон Fade нар 9-р сарын 1-с чөлөөт агент болж байна. Sccc-ын хувьд саяхан LGD багийн менежерийн Weibo хуудсыг дагажээ. Тоо баримтууд The International 10 тэмцээний шагналын сан 34,330,068 доллар буюу 97,909,353,936 төгрөгт хүрсэн байна.  The Internatonal 10 тэмцээний шагналын сан өмнөх жилүүдийн рекордыг эвдэж, хамгийн өндөр шагналын сантай тэмцээн боллоо. Ингээд Battle Pass авсан хүмүүст нэмэлтээр 10 Level өгөхөөр болж байна. Хэрэв 40' сая долларт хүрвэл ахин 10 Level өгөх билээ. 2011 Natus Vincere $1,600,000 2012 Invictus Gaming $1,600,000 2013 Aliiance $2,874,380 2014 Newbee $10,923,977 2015 Evil Geniuses $18,429,613 2016 Wings Gaming $20,770,460 2017 Team Liquid $24,787,916 2018 OG Esports $25,532,177 2019 OG Esports $34,330,068 202* TBD $34,330,068+ гэсэн тус тус шагналын сантай байжээ.   esportsearnings.com сайтнаас цахим спортын төрлүүдийг шагналын сангаар нь жагсаажээ. Dota 2. (мэдээж) 2013 онд гарсан энэ тоглоом 2011.08.17-2020.08.11-ний хооронд 1409 удаагийн тэмцээний туршид $226,085,652.27 CS:GO. 2012 онд гарсан энэ тоглоом 2012.03.13-2020.08.26-ны хооронд 5160 удаагийн тэмцээнд $100,091,149.58 гэх мэт үргэжлэлийг дээрхи линкээр орж үзээрэй. Дүрэм, журам, удирдах байгууллагууд Даян дэлхийн Цахим Спортын Холбоо (GEF) Олон Улсын Усан Цанын Холбоо (International Surfing Association); Байт Харвааны Холбоотой хамтран ажиллахаар болжээ. Уламжлалт Спортын олон Холбоодыг эгнээндээ нэгтгэснээр спорт гэдэг нэг үзлийн доор цахим спортын технологи, уламжлалт спортын арвин их туршлагыг хослуулна гэж үзэж байна. Цахим спорт, тоглоомын тухай ажлын зар байрлуулдаг Hitmarker вэбсайт Англи улсын Цахим Спортын Холбоотой хамтран залуучууд, оюутнуудад ажил олоход нь туслах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт явуулахад хамтран ажиллахаар боллоо. Индонез улсын Залуучууд Спортын яам, Үндэсний Спортын Хороо нь 8.25-27-нд болсон хурал дээр цахим спортыг  “мэргэжлийн спорт” гэдгийг албан ёсоор зарлалаа. Та бүхний шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна