МАН-ын хагаралыг эхлүүлэх "Орон нутгийн сонгууль"
Монгол Ардын нам 2016 онд 65 суудал авч түүхэн ялалтаа Миеэгомбын Энхболдын ачаар тэмдэглэж байлаа. Гэтэл Миеэгомбын Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй намын дүрмээ дагасангүй, 60 тэрбумын мафи үүсгэлээ гэх шалтгаанаар унагаж Сэлэм эргүүлсэн шийдэмгий залуу болох Ухнаагийн Хүрэлсүхээр удирдуулсан Зүүний хүчин Монгол Ардын Намыг удирдав.
Тэд МАН-ы толгой дээр суусан цагаас эхлэж шударга ёс ярьж, цагдаа хууль хүчнийхнийг ашиглан уул уурхайн лицензүүдийг хураан авч Монголын баялаг Ард түмнийх гэдэг нэрийг барьж эхлэв. Иргэд ч үүнд олзуурхаж Монгол Улс маань ёстой одоо л хөгжихнээ гэж харж байсан уу гэвэл тийм.Гэтэл тэд гэнэт л 45 46 уулаа нийлж 1-1.5 тэрбум төгрөг жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас авч иргэд болон сөрөг хүчиндээ маш том нээнтэг гаргаж өгсөн байдаг.
Үүнийг нь ч сөрөг хүчин болох АН МАХН ХҮН гэх мэт маш олон нам эвслүүд сэвж, ёстой л унагаахын тулд жагсаж хүртэл үзсэн.
Энэ бүх сөрөг зүйлсийг эерэгээр харж ашиглан өөрийн болон журмын нөхөд, намынхаа нэр хүндийг авч гарсан ганц хүн бол У.Хүрэлсүх. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд "Зөвхөн өөрийн багаа авч сонгуульдана" гэх нэрээр ЖДҮчид, М.Энхболдын фракц гэх мэт хүмүүст нэр дэвших мандат хайрлаагүй.
Үнэхээр л түүний хэлснээр тэр өөрийн багаа УИХ-д нэр дэвшүүлж, өөрийнхөө багыг ялуулахын тулд 21 аймгаар өдөр шөнөгүй л явсан. Үүнийхээ ачаар тэр 76-н суудлаас 62 суудал авчирж Монгол Ардын Намын "Хаан" болсон гэхэд хэлсдэхгүй.
Харин одоо бүх зүйл буруугаар эргэх цаг иржээ. Яагаад гэвэл Хүрэлсүхийн суганд явсан Аварга "Бөх" Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-с орон нутгийн сонгуульд өрсөлдөх НИТХ болох 45 хүний нэрийг өөрөө дур мэдээд гаргаж. Харин Хүрэлсүхийн талаас МАН-ын "Гал тогоо"ны эзэн Д.Амарбаясгалан өөрийн 45 хүнээ нийслэлийн сонгуульд бичжээ.
Үүнийг нь мэдсэн У.Хүрэлсүх Д.Сумьяабазар болон Д.Амарбаясгалан нарыг дуудан асуудлаа эвээр шийд гэсэн боловч Д.Сумьяабазарын талаас "Чи УИХ-ын сонгуульд өөрийн багаа авч орсон бол Би орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-ын даргын хувьд өөрийн багаа авч орно" гэх мессежийг өгсөн байна.
Харин "Генсек" Д.Амарбаясгалангийн зүгээс МАН-ын байр Нийслэл хотод байхад яагаад давхар Нийслэлийн МАН-ын хороо байх ёстой гэж. Нийслэлийн Намын хороог татан буулгаад төв намдаа бүх эрх мэдлээ өгөх цаг ирсэн. гэх утгатай үг хэлж. Энэ нь цаанаа 2020 оны УИХ-ын сонгуульд би нэг ч шагнал аваагүй. Харин одоо Нийслэлийн МАН-ыг татан буулгаж Генсек нь Хотоо удирдая гэх агуулгатай мессеж явуулж.
Сөрөг хүчин болох Ардчилсан нам Монгол Ардын Намын энэ болохгүй бүтэхгүй байдлыг овжноор ашиглаж Намбарын Энхбаяр тэргүүтэй МАХН, Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй ШИНЭН-г өөртөө нэгтгээд байна.
Тэдэнд нэгдэх нэг л шалтгаан бий. Тэр нь Орон нутгийн сонгууль биш Ерөнхийлөгчийн Сонгуульд Халтмаагийн Баттулгыг ахин нэг удаа Ерөнхийлөгч болгох.
Харин ирэх он 100 жилийн ойгоо шинэхэн Ерөнхийлөгчтой болж тэмдэглэх мөрөөдөлтэй Монгол Ардын Нам Эрх мэдэл, шунал сэдэл нь ихсэх бүрт ингэж хагарч бутарсаар байх уу? Миеэгомбын Энхболдын зовлон Ухнаагийн Хүрэлсүхд ирэв үү??

Сэтгэгдэл бичигдээгүй байна