БХБЯамны сайд Б.Мөнхбаатар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцлаа

Админ
2020/09/04

2020.09.03 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. “ШИНЭ БАЙГУУЛАМЖ БАРЬСАН Ч АШИГЛАХАД БЭРХШЭЭЛ ТУЛГАРААД БАЙНА” Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг байдаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1965 онд байгуулагдсан. Тиймээс ачааллаа даахаа больсон. Лагийн усыг шахаж, хатаан шатаадаг технологийг нэвтрүүлнэ. Олон жил ярьсан ажлууд бодит болж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажлыг явуулахаар хичээж байна. Төв цэвэрлэх байгууламжид 6-7 тэрбум төгрөгөөр лагийг усгүйжүүлэх төхөөрөмж тавьсан. Гэсэн хэдий ч гурван сарын хугацаанд 3-4 удаа энэ төхөөрөмжийг задлахад хүрч байна. Бохироос зөвхөн лаг бус үс, арьс, ноос, хувцас, хүүхдийн живх хүртэл гарч ирж байна. Хятадын талаас болон Мянганы сорилтын сангаас усны чанарыг 2013 оны түвшинд аваачих шаардлага тавьсан. Шинэ байгууламж барьсан ч ашиглахад бэрхшээл тулгараад байна. Иймээс иргэд, ААН хамтран усны бохирдлын эсрэг ажиллах хэрэгтэй байна гэв. Барилга угсралтын ажил 2020 оноос 2023 оны наймдугаар сарын 15-н хүртэл үргэлжилж дуусах юм. Монгол Улсад тогтоосон дүрмийн дагуу ус Ус сувгийн газрын ажилтнуудыг бэлтгэн, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэн 2024 онд барилгын ажлыг бүрэн хүлээлгэж өгөх аж. Барилгын талбай дээр БНХАУ-ын 400-500, Монгол Улсаас 1000 гаруй ажилтан ажиллана гэсэн тооцоо бий. Коронавирусийн улмаас хятад инженерүүд тусгаарлалтаас гараагүй учраас хугацааг нөхөж ажиллаж байна. Удахгүй тусгаарлалтаас гарч, ажилдаа орно. Ингэж байж 2024 онд бүрэн хүлээлгэн өгнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна