266 иргэн эх орондоо ирлээ.

Админ
2020/09/04

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц есдүгээр сарын 4-ний өдрийн 02:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.   Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна