Энэ сарын 2-ны тусгай үүргийн онгоцоор АНУ-аас ирсэн оюутнууд тусгаарлах байраа голж, тусгайгийнхан хүчээр оруулсан асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Оюутнуудын зүгээс анх авч ирэхдээ "WHITE HOUSE" гэх зочид буудалд байрлуулна гэчихээд хөдөө хээр амралтын газар, сувилалд байрлуулах болсон юм.

Харин Шадар сайдын хэвлэлийн албанаас "Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд ариун цэврийн өрөө, хэрэглээний усанд холбогдсон 9 байшин бүхий “Тулгат” амралтын газрыг томилогдсон ажлыг хэсэг сонгож, наймдугаар сард гадаадын ажиллах хүчний 32 иргэнийг тусгаарлаж туршлага хуримтлуулсан.
Тусгаарлах байранд очсон залуучууд интернет, утасны сүлжээ муу, усанд орох боломжгүй гэх мэт шалтгаан зааж тээвэрлэн очсон автобуснаас буухгүй, тухайн хамгаалалтад ажиллаж байсан Төв аймгийн цагдаагийн алба хаагч, тусгаарлах байранд ажиллах эмч нарын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байсан тул Төв аймгийн цагдаагийн газраас эрх бүхий албан тушаалтан томилж ажиллуулсан.
“Тулгат” амралтын газар нь гэр интернет болон гар утасны интернет ашиглан интернетэд холбогдох бүрэн боломжтой, хуваарийн дагуу халуун усанд орох нь харин ч иргэд агаарт хуваарийн дагуу гарах давуу талыг олгож байгаа болно.
Тухайн иргэдийг “Вайт хаус” зочид буудалд тусгаарлана гэж хуурч, Тулгат амралтыг газар хүргээгүй болно. Есдүгээр сарын 01-ний өдөр Гадаад харилцааны яамнаас гаргасан зорчигчдын нэрийг хүлээн авч төлөвлөгдсөн тусгаарлах байруудад хуваарилан урьдчилан хүргүүлсэн болно" гэсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна