СУМЬЯАБАЗАР: БИ АНУЖИНТАЙ ДЭР НЭГТГЭЭГҮЙ

Админ
2020/09/05

  УИХ-ын гишүүд дэр нэгтгэлээ гэсэн мэдээлэл түгсэн нь олны анхаарлыг татсан. Агуулга нь Сонгинохайрхан дүүргээс хамтдаа сонгогдсон Сумьяабазар, Анужин хоёрыг холбосон байсан. Тэгвэл энэ талаар Сумьяабазар мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийллээ.   factnews.mn гэдэг сайтад намайг гэр бүлээсээ салж өөр хүнтэй суусан мэтээр гүтгэж мэдээ түгээсэн байна. Эцэг эхийн маань олгосон хүмүүжил цэх шулуун явж үнэт зүйлээ эрхэмлэхэд сургасан. Хамгаас эрхэм гэр бүлийг маань оролцуулан элдвээр гүтгэхийг би хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ хатуу хэлье. Миний улс төрийн хувьд гаргаж байгаа бодлого, шийдвэрийг шүүмжлэхэд би хүлээж авдаг.   Иймээс гэр бүлийн маань талаарх ор үндэслэлгүй, доромжилсон мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээсэн тус сайтыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно гэж эсэргүүцлээ албан ёсоор илэрхийллээ. Шүүх fact.mn сайтыг буруутай гэж үзвэл 2-20 сая төгрөгөөр торгох юм байна. Харин Сумьяабазар нэг тойргоос сонгогдсон Анужинтай учир ургуулаагүй гэдгээ нотлох үлджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна