Хүрэлсүхийн хүргэн МАН-с НИТХ-д нэр дэвшлээ

Админ
2020/09/07

Өчигдөр буюу 9-р сарын 6-ны орой Нийслэлийн МАН-ын хорооны 4-р хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 хүнийг тодруулсан. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумьяабазарын үзэж байгаагаар 2020 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхээр удирдуулан орж их ялалтыг авсан намыхаа манлайллыг үргэлжлүүлэх 45 нэр дэвшигчээ сонгосон гэдгээ хэлж байлаа.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар Монгол Ардын Нам дүүргийн сонгуульд л гэхэд горилогчдоосоо 60 орчим сая төгрөгний хандив шаардсан, харин Нийслэлд нэр дэвшигчдээсээ 100 гаруй сая төгрөгний хандив шаардсан гэх мэдээлэл байгаа. 
Тэгвэл сонгосон 45 хүн дунд хачирхалтай ганц нэг хүмүүс байгаа гэвэл үнэн. Тэднээс та бүхэнд цуврал хэлбэрээр онцлоё. 1. УИХ-ын гишүүн Н.Учралын туслах байсан, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч Дашнямын Ихбаяр. Түүний хувьд улс төрд бэлтгэгдсэн гэж хэлэхээсээ илүү хүний туслах хийж хар бор ажлыг нь хийдэг байсан гэвэл зохино. Мэдээж түүний дарга УИХ-д удаа дараа сонгогдсон учраас УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүнийг даргын хувиар ч тэр МАН-ын залуу боловсон хүчин гэж харж НИТХ-ын 45 мандатын нэгийг өгч. Та бүхэн мартаагүй Д.Ихбаярын хувьд тэрээр УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Ардын Намын сонгуулийн штабаас эрхлэн хүргэсэн мэдээ мэдээлийг хөтөлж байсан юм.   2. Дараагийн хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдаваа НИТХ-д мандат авсан явдал. Б.Пүрэвдаваагийн хувьд МУИС-ыг улс төр судлалаар төгссөн. Хадам аавын амь хүргэн гэгддэг. Тэрээр чөлөөт цагаараа хадам аавтайгаа мотоцикл унаж гадуур зугаалдаг. Тэрээр одоогийн байдлаар Монгол Ардын Намын орон нутаг хариуцсан газрын даргын албан тушаал хашдаг юм байна. Түүний хувьд K50 гэх пүүзний дэлгүүртэй. Дэлгүүрт нь орж пүүз үзэхийн тулд 50.000 төгрөгний такс тасалдаг.   Энэ мэтчилэн энгийн иргэн харахад даргын туслах, даргын хүргэн, хамаатан саднаа доод түвшний сонгуульд сойж байгаа мэт харагдаж байгаа Монгол Ардын Намын орон нутгийн сонгуулийн мандат хуваарилалт яг ямар онцгой шалгуураар тэдэнд мандат өгсөн нь тодорхой бус. Харин ч энийгээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар тайлбарлахдаа Улаанбаатар хотоо хамгийн сайн мэддэг, чадвартай хүмүүсээ нэр дэвшүүллээ гэж хэлж байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна